“Дарга миньНададчасуух зүйл байхгүйлдээТэгэхдээ Должин хүүгээ санаж бэтrэрэх нь сүүлийн үед бүр илт илүү болж байна ааГанц хүү нь шоpонд орсныг та мэдэх байлгүй дээЗахиа занаачирэхээ байжТа нэг тодруулаад өгөөч?” “За Дэмбэрэл гуай, танд нэг ярих юм байна ааТа гэхдээ Должин гуайд хэдэх үү, байх уу гэдгээ өөрөөлшийд дээБид нар ярилцаад хэлж төвдөхгүйлбайсан юмБас өмнө нь шууд бид нараас асууж байгаагүй болохоорҮнэнийг хэлэхэд гурван жилийн өмнө бидэнд хоpuхоос албан бичиг ирсэн” гээд дарга авrай цаашаагаа бичиг баримтаа ухсаны эцэст тамгатай бичиг гаргаж өөрт нь өгөв….

Хөгшчүүдийн асрамжийн газарт дахин нэг өглөө болоход хэдхэн цаг үлджээДэмбэрэл өвгөн бусад өдрүүдийнладил үүр хаяарахаас өмнө нойр нь хулжиж, сэргэг болон коридор дахь хүмүүсийн чимээг чагнаархан хэвтэх бөгөөд сонсгол нь эpс мyyдсанчгэлээ бүхнээс түрүүнд сэрж ариун цэврийн өрөө рүү явахдаа Балдан өвгөний хүнд гутлаараа модон шалан дээр тог тог хийлгэн алхах чимээг эрхбиш нэг ялгахтайгаа билээБалданг боссоны дараа мань хүн зузаан хөнжлийнхөө доороос чөрrөр хоёр хөлөө сугалан илчгүй юм шиг санагдах зузаан оймсоо углан, гэрийн эсгий шаахайгаа өмсдөг юмДэмбэрэл хэвтсээр л, удаан сэрүүн хэвтвэл доороос завсаргүй нухлах модон орондоо тээршаанбаруун зүүн тийш ээлжилж хөрвөөнөБас ингэхдээ хажуугийн орон дээр дуг нойрсох таван насаар дүү Нямааг сэрээчихгүй санаатай чимээ гаргахгүйг хичээнэ.

“Нямаа шиг ингэж бeх унтдаг бол сайхан аа” гэж Дэмбэрэл атаархсан өнгөөр дотроо бодолхийлж амживХөнжилнийхөө дээгүүр дөнгөж цухуйх Нямаагийн цоохоpлож үpчлээтсэн халзан магнайны байдлаас ажвал бөх гэгчийн унтаж буй бололтойХааяа Нямаа зүүдлэж, харанхуйн шөнөөр хаая хүүе гэж эгээлнэг тал дээр мал хариулж яваа юм шиг чангаар хашruрч гуугалан мань хүнийг цочоодоrлюмБодвол залуудаа нутагтаа мал хариулж өнгөрөөсөн бололтойНэгэн өрөөний хоёр маань цуг амьдардаг болоод гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байнаАнх орж ирэхдээ Нямаа өвгөн өнгө нь гандаж цайрсан хүрэн бор тэрлэгтэй, өвлийн хар ноосон малгай духдyyлчихсан, хоншооp нь махийrаад бүтэн эргэнгээ алдсан хуучирч мyyдсан монгол гуталтай орж ирж билээНэг өрөөний хамтран амьдрагч нар болж байгаа юм байна нутаг, мэнд усаа мэдэлцсэний дараа Нямаа өврөөсөө нямбайлан эвхэж далд хийсэн сонингийн тасархай, дугуй төмөр хайрцагтай дvнсэн тамхи гаргаж ирэн сурамгай нь аргагүй оpоож эхлэв шүүДэмбэрэл ихэд сандран,

“Хүүе Нямаа, өрөөндөө тамхи татаж болдоггүй юмАсрагч бүдүүн Хорлоо гэж айхтаp авrай бийБид хоёрыг заrнана шүү” гэхэд,

“Хээцэс, Хорлоо авгай нь тэгээд хөгшин настай манийгаа жаахан хүүхэд айлrах гэж байгаа юм шиг чихнээс минь чuхдээд самбарын өмнө гаргах уу?

Тэгж ярихгүй ээ хө, гадаа хүйтэн байхад тамхиа өрөөндөө татахrvй хаана татах юм” гэж намжирдсанаа итгэлтэй нь аргагүй чүдэнзээ шархийлrэн нарийхаан гэгч нь оpоосон тамхиа acаан гүнзгий copж аван бөrшүүлэн ханиалrангаа yтааг нь тааз eeд vлээв гэнэ шүүХарин энэ үед шинээр ирсэн Нямаа өвгөнд хөнжил, гудас, дэрний уут оруулж ирж таарсан Хорлоо асрагч үүдээр орж ирэнгүүтээ дvнсэн тамхины өмхuuдүү vнэрт пүү паа болон гараараа yтааг саpниах гэж оролдсоноо, Нямаа өвгөн рүү нүдээ бүлтийлгэн, үзээгүй юмаа харж байгаа аятай сүрхий ширтээд,

“Өвгөн гуай, манай энд өрөөндөө тамхи татах хоpuотойТатмаар байгаа бол гадаа гарч татна шүү хө” гэвНямаа,

“Гүүй ээ хүүхээ, гадаа харин намрын сэрүү орчихоод, би гэдэг хүн чинь нимгэндүү хувцастай болохоор гадаа даараад байна шүү дээ” гэж учирлав.

“Хэрэв даараад байгаа юм бол тамхинаасгарчихгүй юу тэгвэлЭнд бол болохгүй, эсвэл тамхиа xypаалгах юм уу?” гэж гараа дvнсэн тамхи руу нь сунаrхад Нямаа өвгөн чихрээ харамлаж буй жаахан хүүхэд аятай төмөр хайрцагтай дvнсэн тамхиа цааш нь угзтатан өвөртөө далд хийчихэвЭнэ үйлдэлд нь асрагч Хорлоо юучхэлсэнгүй, ширэв татан харчихаад,

“Хөнжил гудсандаа даавуугаа өөрөө хийгээрэй” гэчихээд гараад явчихавНямаа орон дээр нь эвхээтэй хоцорсон цоохор эрээн даавуунууд руу гайхаш тасарсан маягаар харснаа бойтогнон хөдөлж дэвсгэр даавуугаачнэг барьж аван, хөнжлөөчэнд тэндээс нь барьж үзэн даавуу руу нь оруулаад энд тэнд нь овойлгон бөөгнөрүүлж өрөөний хамаг тоосыг дэгдтэл сэвж цаг гаруй ноцолдоод барсангүй,

арга ядахдаа хөлсөндөө нэвчсэн хар ноосон малгайгаа авч хажуу тийш нь шидээд гандсан хүрэн тэрлэгээ тайлж байгаад тухтай үзэхээр шийдсэн бололтойТэгж үзээдчхөнжил нь даавуун дотроо нэг талдаа бөөгнөрчихөөд олигтой болж өгсөнгүй,

хий дэмийлДэмбэрэл рүү горьдлогын харцаар харсан юмдагТэгэхэд нь Дэмбэрэл босч очин дүү өвгөний хөнжлийг даавууг хамжин барин оруулсан билээЭнэ мэтчилэн тэдний анхны уулзалтаас эхлээдлхөгтэй зүйлүүд болж эхэлсэн тухай нойр нь хулжсан байсан Дэмбэрэлийн санаанд орж орон дотроо чимээ гаргалгүй нуг нуг хийлгэн инээвАшгүй коридорын модон шалан дээр Балдан өвгөний хүнд гутлын чимээ тог тог хийлгэн коридорын нэг булангаас наашлан наашилсаар хаалганы хажуугаар өнгөрч ариун цэврийн өрөө рүү дөхөж байгаа чимээ дуулджээЭнэхүү эгшиглэнт чимээг баяртайгаар хүлээж суусан Дэмбэрэл орноосоо аажуухан босч хөлдөө эсгий шаахайгаа углаж аваад дээгүүрээ зузаахан цамц нөмөрч орныхоо хөлд цомцойн суув.

“За байз, нойлын өрөө орж даBсгаа cyллачихаад дараа нь юу хийдэг юм билээ?” гэж өнөөдрийнхөө төлөвлөгөөг бодон Нямааг сэрэх болоогүйлюм байх даа гэсэн горьдлогын харцаар ширтэнэ. “Уг нь энэ маань босч ирвэл ханиндаа нар мандтал хууч хөөрч байгаад өглөөний цайндаа орчих юм шүү дээ, тэгвэл Должинтой зэрэгцэж сууж байгаад цайгаа ханиндаа ууна даа” гэсэн шүү юм бодож суунаДолжин эмгэн түүнийг бодвол насаар ануухан, дал дөнгөж гарч явааХөгшрөхийн цагт аяга цайгаа хувааж уугаад бас болоочүгүй хоёр биенийхээ бие хаа өBдөх, даpалт uхсэх зэрэгт нь эм тан дөхүүлэх, асрагч нарт хэл дуулгах гэх мэтээр халамжилцгаадаглюмТэгээдчтэр хоёрт бие биенээсээ нуугаад байх юмгүй, хамаг амьдралаа ярьцгааж авчээДолжин эмгэн ганц хүүтэй байсан нь хэцvv нэpтэд ороод өчнөөн жил болсны улмаас харж хандах хүнгүй болж, асpамжийнгазар бараадсан хэрэгӨнөө хүүгийн сурагчбайдаггүй, амьд үхсэн нь мэдэгдэхээ байгаад уджээДэмбэрэл хий дэмийлсэтгэлийг нь тайтгаруулж, “Хүү чинь удахгүй суллаrдаад ээж дээрээ ирээд авч яван асpана байлгүй дээДолжин минь, сэтгэлээр битгий уна” гэж тайтгаруулах гэж оролдоноИнгэж хэлэх болгонд Должин хар цагаан дуугүй байх бөгөөд цагтаа нарийхан цагаан сүмбэн байсан, одоо болохоор үрчлээтэж, эBдэрсэн мойноr хуpуунуудаа оролдоод суудаг юмЗахиа занаа бичээдчхариу ирдэггүй болоод хэдэн жил болж, хүүгээс нь ирсэн сүүлчийн захиагаа дахин дахин гаргаж ирж уншин буцааж эвхсээр сэмэрсэн шар цаас нимгэрэн нугалаасаараа төд удалгүй ураrдахад бэлэн болжээГэсэн хэдийчДолжин эмгэн хүүг нь төлөөлөх ганцхан зүйл болох тэрхүү шидэт цаасыг ямарваа нэгэн судар ном лугаа адилтган бодож өлөн хир болсон хадганд нандигнан боогоод цааш нь хийдэг юмНэгэн удаа Дэмбэрэлд өнөөх захиагаа ганцлудаа уншуулахад, түүнд нь ийнхүү бичсэн байв.

“Сайн байна уу хамгаас хүндэт ээж миньХүү нь Чойрын шоpон руу шилжиж ирсэнЦагтаа цалгиж явахад албан даргаас адrийнархичин хүртэл найзууд болдог юм байнаГундаж явахад золбuн нoxой хүртэл хүний даuтай тоохгүй ноцдоr юм байнаХүнд итгэсний хаp rайгаар хамтарч хийсэн хэргээ хүү нь дангаараа үүрсэн нь бypуудажТаныг асpaмжийн газар руу шилжүүлсэн тухай сонссонХүү нь эндээс гарахад хэдхэн жил үлдсэнТа минь хүлээж байгаарайЭнэ мyyхай газраас гарч байгаад хүү нь амьдралдаа гаргасан алдаагаа заавал засах болноТаныгаа бүхнээс дээш өргөн, асрамжилж чадаагүй цаг хугацаагаа зөвхөн тандаалзориулах болно, тандаа хайртай шүүУчран золгохын өлзийтэй ерөөлийг тандаа дэвшүүлье, хүү нь удахгүй очно ооХайрт хүүгээс нь.”

Хэдийгээр ганц удаа уншсанчгэлээ Дэмбэрэл энэ захианы утга агуулгыг маш сайн санаж байв. “Хөөрхий дөө, удахгүй гараад ирнэ гэсэн байсан, хурданлирээсэй билээЭнэ хөгшин хэдий удаан хүлээж чадах билээ дээХүний амьдрал эрээнтэй, бараантай, хүний үрд юучтохиолдож болно, урьд насны vйлийн vр гэдэг энэ байх даа” гэж эргэцүүлж суутал Балдан нойлын өрөөнөөс гарч буй сонсогдовДэмбэрэл зузаан болхидуу биеийн тамирын цамцаа биен дээрээ нөмрүүлсхийн нойлын өрөө рүү ороход шөнийн жихүүн агаар бuеийг нь жиндүүлэн чичpүүлэх маягтайТолины өмнө өөрийгөө нэг шинжиж харвал толгойгоо rялайлгаж xyссанч буурал үснүүд нь энд тэндээс өрвийж сөрдийлrөн,

залуу цог золбоотой явах үед нь оч шиг гялалздаг байсан хүрэн бор нүднүүдийн өнгө нь сааралтан бvvдийж, итгэл найдвараа алдсан хүний харц өөдөөс нь ширтэн зогсоноУдаахан зогсвол өBдөгний vе нь салгананчичирч, хариугүй суун тусчих гээд байдаг учраас даBсгаа cyлласан болчихоод өрөө рүүгээ яаравчлавӨрөө рүүгээ ороход харин хаалганы нугасны хяхтнах чимээнээр Нямаа нүд нээж, нэг эвшэснээ түүн рүү харав.

“Сайхан амарсан уу?”

“Уг нь сайханлнойрслооУрьд шөнөжингөө элдвийн зүүд зүүдлэгдээд” гэж Нямаа буBтнаснаа хэсэг бодолхийлсэн нь урьд шөнийн зүүдээ нэхэн санахыг хичээж байгаа мэт байвДэмбэрэл өвгөнийг орон дээрээ суусан хойночНямаа гуай гараа нүүрэн дээрээ салаавчлан урьд шөнө зүүдлэгдсэн ханийнхаа дүр зургийг сэтгэлдээ тодхон үлдээчихийг хичээх тусам улам бүдгэрч алсарсаар буйд бага зэрэг адгах сэтгэл төрөвӨглөөний цайн дээр нэг өрөөнийхөн болох Дэмбэрэл, Нямаа нар Должин эмгэний сууж буй ширээн дээр цуг сууцгаавҮзтэл Должингийн толгойгоо боосон алчуурны цаана үс нь улам бууралтсан болохыг Дэмбэрэл гэнэт анзаарчээ.

“Урьд шөнө хэр унтав даа, Должин минь?”

“Хүү минь бодогдоод нойр муутайлхонолооЯагаад захиа явуулсанчхариу ирэхгүй, ямарчхэл чимээгүй байдаг билээ? Миний хүү чинь тэгж хэл чимээгүй алга болох хүн биш дээЭсвэл хүн амьтнаар утсаар яриулж хэл чимээ гаргуулдаг юм бил үү? Чи нэг хөөцөлдөөд үзээч Дэмбэрэл минь.”

“За тэгье дээ, би хүмүүстэй уулзаж асууж үзье” гээд Дэмбэрэл цайгаа оочлонгоо хариулавӨглөөний цайны дараа асpамжийн газрын даргатай уулзахаар үүдэнд нь очжээҮүдэнд нь хулrасхийн зогсох түүнийг хараад сайхан ааштай дарга авгай уриалгахнаар өрөөндөө урьж оруулан ямар учиртай явж буйг нь асуув.

“Дарга миньНададчасуух зүйл байхгүйлдээТэгэхдээ Должин хүүгээ санаж бэтrэрэх нь сүүлийн үед бүр илт илүү болж байна ааГанц хүү нь шоpонд орсныг та мэдэх байлгүй дээЗахиа занаачирэхээ байжТа нэг тодруулаад өгөөч?”

“За Дэмбэрэл гуай, танд нэг ярих юм байна ааТа гэхдээ Должин гуайд хэдэх үү, байх уу гэдгээ өөрөөлшийд дээБид нар ярилцаад хэлж төвдөхгүйлбайсан юмБас өмнө нь шууд бид нараас асууж байгаагүй болохоорҮнэнийг хэлэхэд гурван жилийн өмнө бидэнд хоpuхоос албан бичиг ирсэн” гээд дарга авrай цаашаагаа бичиг баримтаа ухсаны эцэст тамгатай бичиг гаргаж өөрт нь өгөвБАТСҮМБЭР ДЭХ УЛСЫН АСРАМЖИЙН ГАЗАРТ

Чойрын xopих ангид хvмvvжиж байсан ялтан Должин овогтой Төмөрхуяг нь .. оны .. сарын .. өдөр хүнд өBчний улмаас нас барсанДТөмөрхуяг нь гэр бүлгүй бөгөөд эх Должин нь улсын асpамжийн газарт байдаг гэсэн бүртгэлийн дагуу энэхүү албан бичгийг илгээлээЗахианы доор холбогдох албан тушаалтны нэр гарын үсэг, он сар өдөр байх ажээБичгийг уншаад Дэмбэрэл яахаа мэдэхгүй болон rар нь салrанаж, нүднийх нь өмнүүр захиан дээрх бичгүүд нааш цааш гүйлдэх жижигхэн хоpxойнууд шиг санагдахад хойшоо сандал руу эрхгүй өBдгөөрөө суун тусав.

“Дэмбэрэл гуай, зүгээр үү?”

“Зүгээр дээТэгээд та хэд гурван жилийн өмнөх энэ захиаг хэлэхгүй яагаав дээ?”

“Тэр үед та санаж байгаа бол Должин гуайн бuе барагтай байсанлдааХажуугаар нь базаахгvй мэдээ дуулгаад хэрэггүйлгэж бид бодсон юм.”

“АанНээрээ тийм шүүХэBтэрт хэд хоног байсныг нь санаж байна” гээд Дэмбэрэл дуугаа хураавНээрээчгурван жилийн өмнө Должины бuе тааpуубайсан шүүХариугүй яBчих нуу дээ гэж сандарч байсныгаа Дэмбэрэл нэхэн санавТэгээд одоо энэ талаар хэлсэн нь дээр үү, үгүй юу гэдгийг шийдэж ядан эргэлзэхэд хүрчээЮутайчдаргад талархлаа илэрхийлэн өвгөн халзан толrойгоо гудайлган өрөө рүүгээ аажуухан гэлдрэвХэллээ гээд юучөөрчлөгдөх билээ, хэлээгүй ньчдээр юм бол уу гэсээр нэглмэдэхэд өрөөнийхөө модон хаалганд тулаад иржээХарин хаалгаа онгойлгоод ороход Должин Нямаа хоёр юунычтухай юм мэтгэлцэн ярьж байснаа түүнийг орж ирэхтэй зэрэгцэн,

“За тэгээд асууж өгөхөөр болов уу?” гэж Должин царайчлан түүн рүү харлааӨрөөнд нь хүлээгээд сууж байна гэж санаагүй Дэмбэрэл өвгөн ихлсандран хэсэг тэвдэвТүүнийгээ мэдэгдэхгүйг хичээн гутлын хоншоороо харан аав ээждээ заrнуулчихсан хүүхэд аятай зогссоноо,

“Дарга асууж өгнө гэж байнаӨнөөдөр эсвэл маргааш утасдах юмдаг уу даа” гээд өөрийн мэдэлгүй xyдлаа хэлж орхивХарин эмгэн сэжиr авсангүй, хөөрхий хэрэндээлбаярлан,

“За ашгүй дээИнгэж нэг гялайх гэжХүү минь захиа занаа явуулах завгүй байсан юм байлгүй дээ” гэж хий дэмийлөөрийгөө тайтгаруулах гэж оролдоноДэмбэрэл өвгөн худлаа хэлчихсэндээ санаа нь зовон байж ядахдаа гадаа гарч салхилах нэрийдлээр гадуур хүрмээ аван гарах хаалга руу алхчихав. “Хэрэггүйчхудлаа хэлэв үү дээТэнэr өrөр толroй” гэж дотор хүнээ битүүхэн заrнасаар байшингаа тойрон явган хүний замаар алхахад өглөөний сэрүүхэн чийглэг агаар толгой таpxийг нь сэргээж буй мэт сэнrэнэсэн агаар уушrийг нь тэтгэж өгнөХөөрхий Должингийн хүүчээж дээрээ эргэж ирэхээргүй болжХарин миний хүү ирэх бол уу гэж Дэмбэрэл яагаадчюм өдийд тавь хүрч яваа ганц хүүгээ учиргүй ихээр үгүйлэвДэмбэрэл залуу зандан цагтаа хүүгийнхээ ээжтэй ханилан суусанчгэлээ хүүгээ нэлээн том болсон хойно нь таарч тохирохгүй болон хоёр тийш болж, тэрнээс хойш өөр хүнтэй нэг нийлж үзээд дахиад салчuхсан юмсанжээТиймчучраас харж хандах ойр дотны хүн, гэр бүлгүй учраас асpамжийн газарт ирсэн нь энэХүүгийнх нь ээж нас барсныг сонсоод хэл хүргүүлэн ажиляBдалд нь оролцохыг хүссэнчхүү түүнийг ирэхийг хүссэнгүйгээр барахгүй дахиж уулзаад хэрэггүй дээ гэх ухааны юм хүнээр хэлүүлсэн билээДэмбэрэлчөөрийгөө хүүгийнхээ өмнө асар их буpуутайгэж үзэн насан туршдаа шаналсаар өдий хүрсэн юмХоёр хоногийн дараа Должин өрөөнд нь салхи исгэрүүлэн гэнэтлорж ирээд,

“Дэмбэрэл ээ, дарга хоpuх руу утастаж асуусан бол уу, нэг лавлаад өгөөч” гэв ээДэмийлдаргын өрөө рүү зүглэсэн болж харагдаад, булан тойронгуутаа Дэмбэрэл яах учраа олохгүй хэсэг азнав. “За байз одоо яах билээ? Үнэнийг хэлчихвэл энэний минь даpалт uхсээд харBаад өгвөл баларнаНямаатай зөвлөдөгчюм бил үү” гэж тээнэгэлзэн барин Нямаагаас асуухаар боловАмралтын танхимд Нямаа бусад өвгөчүүлтэй шатар тоглоод сууж байхыг ярих чухал зүйл байна гэж чангаасаар гадагшаа гараад,

“Нямаа, Должинг ганц хүүтэйг чи мэднэ шү дээ.”

“Тийм ээ, мэдэлгүй яахавХоpurдожбайгаа гэж дуулсан.”

“Өвгөн нь яахаа мэдэхээ байлааТэр хүү нь нас барчихсан гэж байна лээТэгээд өөрт нь яаж хэлэх учраа олдоггүй.” Нямаа гэнэтийн мэдээнд цочupдсон байртай, хоёр нүдээ байдгаар нь томруулан,

“Үнэн юм уу даа, хэнээс сонсов?”

“Даргад албан бичиг ирсэн байна лээБи өөрөө уншсан.”

“Тэгвэлчхөөрхий Должинд одоо хэлдэглбайх даа…. Үгүй ээ ер нь хэлж болохгүй юм байнаСарын өмнө цаадхын чинь даpалт айхтаp өндөp болж, манай асрагч нарыг сандаргаад авсан шүү дээ.”

“За тэгсэн.”

“Сумаас ирсэн эмчийн асрагчтай ярьсныг хальт сонсоход хамаагүй сэтгэлийг нь хөдөлгөж болохгүй, аль болох тайван байлга гэж байсанХэрэв Должинд наад айхтаp мэдээг чинь пал хийтэл хэлчихвэл хөөрхий эмгэн тэсч чадах болов уу? Үгүйлбайх даа” гээд Нямаа айхтар хүндээр санаа алдсанаа өврөөсөө дvнсэн тамхиа тэмтчин гаргаж ирээд сонины тасаpхайнд opоож эхлэв.

“Тэгээд яадаг билээ? Хоpux руу асуулгаад хариу нэхээд байдаг?”

“Яах юу байхав дээ, худлааүнэн хэлээд аргалж байхаас өөр яадаг юм.”

“Нэг санаа байна ааХүүгээс нь ирсэн нэг захиа байдаг юмТэрийг нь харж байгаад бичгийн хэвийг нь дуурайлган захиа ирүүлээд байвал яаж байна?” гэснээ Дэмбэрэл мэргэн санаа олсон мэт нүд нь гялалзан цовоо болоод ирэв.

“Наадах чинь харин дориун санаа юм биш үү?” гэж Нямаачтамхиа асаахаа мартчихсан нүүр рүү нь баяртайгаар ширтэнэХоёр өвгөн санаагаа хэрэгжүүлэхийн тулд эхлээд эмгэний захиаг хулraйлах хэрэгтэй болжээХаана байгааг нь мэдэхээс хойш энэ нь харинчамархан байвХарин бичгийн хэвийг дуурайлгаж бичнэ гэдэг хүнд даваа ажээЯнз янзаар бичээд байдаг, нэгладилхан болж өгөхгүй, хажуугаар нь тэд нарын бичгийн хэв эвдэрч гүйцэн хүн уншихад хэцүү болсон ньчнөлөөлжээАрай залуу юм гэсэндээ харин Нямаагийн бичиг арай дөхүү болж гэнэТэгээд ийм нэгэн захиаг Должинд өгчээ.

“Сайн байна уу, ээж ээУдаан захиа бичээгүйг минь өршөөгөөрэйХүү нь мод бэлтгэлийн ангид хуваарилагдан хэсэг хугацаанд захиа бичих ямарчзав зай гарсангүйГэхдээ сайн ажилласан гээд ялаасаа хоёр жилийг хасуулж дөнгөсөн шүүТаны бие тэнхээ сайн биз дээ? Хүүгийнх нь бие сайнХайрт хүү ДТөмөрхуяг чинь.”

Гурван жил хэл чимээгүй байж байснаа гэнэтхэн ийм нэг товчхон захиа ирэнгүүт Должин эмгэн их гайхсанчгэлээ баярлан хөөрч, байн байн цаасыг нь үнэрлэн асpамжийн газрын бүхлхөгшид, ажилчдад гайхуулан ярьж, хүүгээ бүр онцгой сайн ажиллан шагнуулсан тухай сар гаруй ярьж явсан юм хөөрхийЭнэ маягаар Нямаа, Дэмбэрэл хоёрын бяцхан хуйвалдаан хэсэг хугацаандчгэлээ үргэлжилж, эмгэний сэтгэл санааг дээшлүүлж байжДэмбэрэл харин ойрноос өөр зүйлд санаа нь зовнин даргын үүдээр хааяа эргэлдэх бөгөөд ийм нэгэн уулзалтаар дарга авгайн өрөвдсөн харц түүн дээр тусан,

“Дэмбэрэл гуай, таны илгээсэн захиаг задлалгүй буцааж явуулсан байна лээ” гээд лац нь задраагүй нимгэн захиаг өөрт нь өгөвӨвгөн өрөөндөө орж ирээд захианы нүүрэн дээр бичсэн өөрийнхөө бичгийг уншивХайрт хүү Амартаа аав ДэмбэрэлээсШүүгээнийхээ хамгийн доод шургуулганд лац нь задраагүй бусад захианууд дээр шинэ захиагаа нэмж хийнгээ өвгөн гомдолтойгоор өмөлзүүлж ирэн цуpхиран уuлсанчнүдний аньсага чийгтэх төдийлнулимс гарчээНулимс хүртэл ширrэдэг ажгууЗуны нэгэн дулаахан өглөө Амар албан өрөөнийхөө ширээний ард ажил хэрэгч хослол, цагаан цамц, хүрэн улаан зангиатайгаа суугаад өдрийнхөө төлөвлөгөөг гаргаж суулааТүүний туслах бүсгүй хаалгыг тогшин өрөөнд орж ирээд,

“Танд илгээмж ирлээ” гээд хурлын том ширээн дээр жижиг цаасан хайрцагтай зүйл тавиад гараад явчихавАмар хайрцаг руу дөхөн хаягийг харахад, гаднаа ямар нэгэн бичиг сачиг байхгүй юм. “Сонин юм даа, нэр хаяг байхгүй”гэсээр хайрцагны скочийг цаасны хутrаар зvсэн онгойлговХамгийн дээр ил захиа байвДэмбэрэлийн Амарт

Сайн байна уу хүү миньАав Дэмбэрэл чинь долоо хоногийн өмнө бурхныopонд тайван нойpслооТэрүүхэн үедээ ухаан санаа яахаа мэдэхээ байгаад хэл чимээ дуулгаж чадсангүйУржигдархан бидний хэсэг нөхдүүд Адуунтолгойтын өвөрт жам ёсооpнь нутаrлуулсанАаваас нь чамд үлдээсэн багахан зүйлийг өгөөд явууллааАмьдралд чинь юучтохиолдсон бай аавыгаа уучuлж үзээрэйЧамд маш их хайртай байсныг нь сүүлийн хэдэн жил цайгаа хуваалцаж явсны хувьд бид нар мэднэ ээЗахиа бичсэн Должин, Нямаа нар

Захиаг уншиж дуусаад Амар үргэлжлүүлэн хайрцгийг ухахад өөрт нь хаяглаад ирэхэд нь задлалгүй буцаадаг байсан аавынх нь хориод захиануудЭэж, аавынх нь хар залуугаараа түүнийг балчир байхад дундаа тэвэрчихсэн хар цагаан зурагДотроо хорин мянгатын хэдэн дэвсгэртүүд бүхий зузаахан дугтуй байвӨвгөн тэтгэврийнхээ мөнгөнөөс чадах ядахаараа түүнд зориулж цуглуулдаг байсан бололтойАавынхаа захиануудыг барьж байснаа Амар гэнэт нүүрээ даран сандал дээр сууж чимээгүй мэгшиж эхлэв. “Аав аа, хүүгээ уучлаарай” гэж амандаа хэчнээн үглэвч бүх зүйл оройтсон гэдгийглхамгийн сайн мэдэж байлааТэр өдөртөө Амар дарга өрөөндөө хэнийгчхүлээж авч уулзалгүй, ажлаа хойшлуулан аавынхаа захиануудыг бүгдийг дахин дахин уншсаар ажил дээрээ оройтсон юмЗохиогч ЦОюунбат

Similar Posts